Хуваалцах

Олон улсын тээвэр логистикийн “Эс Би Логистикс” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 17 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа манлайлагч байгууллага бөгөөд Үндэсний логистикийн цогц системийг бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Үүний нэг илрэл нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэсэн ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллагаар батламжлуулж, гэрчилгээ гардан авсан явдал юм.

Энэ нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тээвэр логистикийн шийдлийг санал болгож, тасралтгүй сайжруулж байдгийг маань нотлохоос гадна биднийг цаашдын амжилтанд хөтлөх бас нэгэн үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Үйлчлүүлэгч, хамтрагч байгууллагууддаа баярлалаа.