Хуваалцах

Сэдэв: Далай тээврийн даатгалНийтлэл бичсэн: Ч.Жалбуу, Г.Энхтайван
Огноо: 2021оны 4 сарын 05Дугаар: 02

http://coverhill.mn/about/

2021 оны 3-р сарын 13-нд Малайз Улсын Tanjung Pelepas MY портоос хөдөлсөн MS Ever Given хөлөг онгоц Газар дундын тэнгис болон Улаан тэнгисийг холбосон Суэцийн сувагт 7 хоногийн турш гацсан (grounded) үйл явдал саяхан тохиолдсон.

Суэцийн Суваг 193 км урттай, 200 метрийн өргөнтэй байдаг. Энэ сувгаар явж болох усан онгоцны дээд өргөн 77 метер бөгөөд 20 метрээс доошгүй гүнтэй байхыг шаарддаг аж.

Сүүлийн жилүүдэд ультра том оврын далай тээврийнусан онгоц ихээр үйлдвэрлэгдэх болсонба үүний нэг нь MS Ever Given ажээ. Тус усан онгоц нь 400 метрийн урт, 60 метрийн өргөн юм. Тус усан онгоц замаасаа бага зэрэгхазайхдаа сувгийн эрэг дагуух гүехэн хэсэгт тулж гацсан юм. Улмаар хоёр талаас далай тээврийн урсгал тэг зогсож, урт хугацааны түгжрэл үүсчээ.

Тэгвэл энэхүү үйл явдал нь олон улсын даатгалын салбарынхны, тэр дундаа энэ салбарын 2 том баганын нэг болох marine insurance буюу далайн даатгалын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна.

Өнгөрөгч долоо хоног бол даатгалын салбарынхны хувьд энэхүү үйл явдлаас даатгалын салбарт учирч болох хохирлуудын талаар хэлэлцэж өнгөрүүлсэн долоо хоног байсан бөгөөд ямар хохирлууд учирч болзошгүй талаарх мэргэжилтнүүдийн таамаглалуудыг товч танилцуулъя.


Энэхүү үйл явдлаас хохирол амсаж болзошгүй ямар ямар талууд буюу оролцогчид байсан талаар дурьдвал:

  1. Хөлгийн эзэмшигч /shipowners, charterers, ship operators/ тал буюу хөлөг онгоцонд өөрт нь учирсан байж болох хохирол болон хөлгийг гацаанаас гаргах буюу аврах зардал /salvage cost/
  2. Хөлөгт тээвэрлэгдэж байсан ачаа барааны эзэд /cargo owners/ буюу ачаа бараанд учирсан байж болзошгүй хохирлууд
  3. Суэцийн сувгийн оператор / Suez Canal Authority/ буюу суваг гацсанаас үүдсэн ашиг орлогын тасалдал, сувагт өөрт нь учирсан байж болзошгүй хохирол
  4. Сувгийн 2 талд гацсан бусад хөлөг онгоцууд буюу тэдгээрийн бизнесийн ашиг орлого болон ачаа барааг хоцроосноос үүсч болзошгүй төлбөр нэхэмжлэлүүд

Үүссэн тохиолдлоос учирч болзошгүй эдгээр хохирлуудыг даатгалын өнцгөөс харвал дараах байдлаар ангилж болох юм.

  1. First party буюу хөлгийн эзэмшигч, оператор
  2. Third party буюу сувгийн эзэн, хөлөгт тээвэрлэгдэж байсан ачаа барааны эзэд болон бусад гацсан хөлөг онгоцууд

Тэгвэл эдгээр хохирлуудад даатгалын ямар төрлийн бүтээгдэхүүнүүдээр нөхөн төлбөр олгох боломжтой талаар тайлбарлъя.

Анхдагч тал – Хөлгийн эзэмшигч

 Хөлгийн их биед учирсан хохирол болон аврах ажиллагааны зардал

Хөлөг онгоцонд өөрт нь учирсан байж болох хохирлыг далайн даатгалын HULL PROPERTY AND MACHINERY INSURANCE буюу хөлгийн их биеийн даатгалаар /өөрөөр хэлбэл хөрөнгийн даатгал/ нөхөн төлөх боломжтой юм. Мөн энэ даатгал нь хөлөгонгоцыг аврах үйл ажиллагааны /salvageoperation/ зардлыг нөхөн төлдөг. Энэ удаагийн тохиолдлоос MS Ever Given хөлөгт өөрт нь учирсан хохирол харьцангуй бага боловч түүнийг гацаанаас гаргаж дахин хөвүүлэх буюу salvage cost өндөр гарсан байж болзошгүй байна. MS Ever Given зэрэг ачаа тээврийн том хөлөг онгоцуудын хувьд учирдаг гол ослууд нь далайн эрэгт хайргадах, шигдэж гацах (aground) явдал байдаг бөгөөд ийм тохиолдлуудын аврах ажиллагаа нь маш нарийн техникийн чадамж шаардахаас гадна өндөр зардалтай байдаг.

 Хөлөг онгоцны тухай

Усан онгоцны нэрMS Ever Given
КлассGolden-Class Container Ship


Үйлдвэрлэгч
Японы Имабари Усан Онгоц   Үйлдвэрлэгч компани.


Тус компани 1901 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.


Өмчлөгч
Имабари Усан Онгоц   Үйлдвэрлэгч компанийн
өмчлөл, түрээсийн үйлчилгээ хариуцсан охин компани болох Шоэи Кисен   Каиша


Түрээслэгч
Тайвань   улсын Далайн Контейнэр Тээвэр, Контейнэр Үйлдвэрлэл, Боомт хөгжүүлэлт,
үйлчилгээний Ээвэргрийн Групп (Evergreen Group)





компанийн   далайн тээвэр хариуцсан охин компани Ээвэргрийн Марин (Evergreen Marine)   компани


Тус компани 1968 оноос   хойш үйл ажиллагаа явуулж байна.




Усан Онгоцны Сервис Үйлчилгээг хариуцагч
Герман улсын усан онгоцны   менежментийн үйлчилгээ эрхлэгч Бернхард Шүлте Шипменежмент (Bernhard Schulte   Shipmanagement).


Тус компани 1955 оноос хойш үйл   ажиллагаагаа явуулж байна.
Бүртгэлтэй улсПанам
Ачааны багтаамж6 метрийн урттай стандарт   контейнэр 20,000 ширхэг


Гуравдагч талууд – Сувгийн оператор, ачаа барааны эзэд, бусад хөлөг онгоцууд

 Суэцийн сувгийн оператор / Suez Canal Authority/

Суэцийн сувагт өөрт нь учирсан хохирол буюу сувгийн дэд бүтцэд учирсан хохирлыг сувгийн операторын хөрөнгийн буюу сувгийн даатгалын гэрээ нөхөн төлөх магадлалтай бөгөөд хэрэв нөхөн төлбөр олгогдвол нөхөн төлбөр олгосон даатгагч сувагт хохирол учруулсан буруутай этгээдээс хохирлыг буцаан нэхэмжлэх эрхтэй байх юм. Энэ тохиолдолд хэрэвхөлгийн эзэн учирсанхохиролд буруутай бол хөлгийн эзэмшигчийн Protection and Indemnity даатгал нөхөн төлбөр олгох учиртай. Гэвч одоогоор Ever Given хөлгийн ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд шороон шуурга, салхинаас шалтгаалж үзэгдэх орчин хязгаарлагдсан, манюьвер алдагдсан байж болзошгүйгэсэн урьдчилсан таамаглалтай байна. Хэрэв ослын шалтгаан ийнхүү хөлгийнахмадын буруугаас /negligence/ шалтгаалаагүй бол P&I даатгалаар нөхөн төлбөр төлөгдөхгүй байх магадлалтай байна.

 Хөлөгт тээвэрлэгдэж байсан ачаа барааны эзэд /cargo owners/

Энэ хохиролд далайн даатгалын дэд салбар болох ачаа тээврийн даатгал (cargo insurance) нөхөн төлбөр олгох боломжтойюм. MS Ever Given хөлгийнхувьд гацаж байх хугацаанд эрчимхүчний дутагдалд ороогүй тул хүйтэн температурт тээвэрлэх ачаа бараанд харьцангүй бага хохирол учирсан (эсвэл учраагүй) байгаа хэдий ч түргэн мууддаг(perishable) хүнсний бүтээгдэхүүнүүд хохиролд өртсөн байж болзошгүй байна.Гэвч стандарт ачаа тээврийн даатгалын (Institute Cargo Clauses) бүтээгдэхүүн нь delay буюу ачаа барааны тээвэрлэлт удааширснаас үүдэлтэй хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлтэй байдаг. Харин ачаа тээврийн эзэн анх даатгалхудалдан авахдаа delay буюу ачаа бараанытээвэрлэлт хоцрох гэсэнэрсдэлийг даатгалын гэрээндээ нэмэлтээр оруулж болдог ба энэ тохиолдолд ачаа барааны хоцролтоос үүдэлтэй хохиролд нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Мөн ачаа тээврийн даатгалд нэмэлт зардлын хамгаалалтууд, тухайлбал ачаа барааг дахин өөр маршрутаар тээвэрлэх зэрэгт учирч болох зардлуудыг багтааж болдог.

Энэхүү үүссэн тохиолдлын хувьд ачаа тээврийн даатгалаар нөхөн төлбөр олгогдох боломжгүй бол ачаа барааны эзэд Ever Given хөлгийн эзнээс хувийн шугамаар хохирлоо нэхэмжлэх л боломж үлдсэн гэсэн үг юм.

 Сувгийн 2 талд гацсан бусад хөлөг онгоцууд

Ever Given хөлөггацсанаас шалтгаалж сувгийн2 талд 400 гаруй хөлөгонгоцууд мөн 7 хоногийнтурш гацсан бөгөөд энэхүү зогсолтоос шалтгаалж тэдэнд бизнесийн ашиг орлого тасалдах, тээвэрлэж буй ачаа бараа нь хоцорсоноос үүсэх төлбөр зэрэг хохирлууд учирсан байж болзошгүй байна.

Гэвч стандарт ачаа тээврийн даатгалын гэрээ нь ачаа барааныхоцролт, бизнес тасалдлынхохирол зэргийг хасалт хэсэгтбагтаасан байдаг буюу энэ төрлийн хохиролднөхөн төлбөр олгохгүйбайх нөхцөлтэй байдаг. Гэвч ослын шалтгаан нь хөлгийн эзэмшигчийн буруутай үйлдлээс болсныг нотлох замаар буюу хөлгийн эзэмшигчид тусад нь нэхэмжлэл гаргах боломж даатгуулагчдад бий.

Дээрх хохирлуудад тээвэр зуучлагчийн хариуцлагын даатгалаар нөхөн төлбөр олгох боломжтой юу?

Хариуцлагын төрлийн даатгалууд нь оролцогчталуудын аль нэг нь үүссэн хохиролдбуруутай байх нөхцөлд нөхөн төлбөр олгох зарчимтай үйлчилдэг. Энэхүү үүссэн тохиолдол дээр жишээ авч үзье. Хэрэв танай байгууллагаар зуучлан тээвэрлүүлсэн ачаа бараа Ever Given хөлөгт ачигдсан ба түүнтэй хамт 7 хоног гацсан бол үүнээс үүссэн хохиролд таны хариуцлагын даатгалын гэрээ нөхөн төлбөр олгох уу? Хариулт: хохирол гарсан шалтгаанаас хамаарч нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Учир нь тээвэр зуучлагч хариуцлага хүлээхийнтулд тээвэр зуучлагчийн буруу тогтоогдох ёстой.Тээвэр зуучлагчийн буруугаасболж усан онгоц замаа алдаж Суэцийн Сувагт гацаагүй учир энэ тохиолдолд тээвэр зуучлагч хариуцлага хүлээх үндэслэл харагдахгүй байна.

Дүгнэлт

Энэхүү үүссэн тохиолдолд нөхөн төлбөролгох хамгийн өндөр магадлалтай даатгалдхөлгийн эзэмшигчийн хариуцлагын даатгал болох P&I болон далайн даатгалын hull and machinery даатгалууд байхаар байна.

Энэхүү үйл явдлаас улбаалан бид даатгалын мэргэжлийн брокер болохын хувьд ачаа тээврийн зуучлагч, оператор компаниудад өөрсдийн хариуцлагын болон ачаа тээврийн даатгалуудаа эргэн харж, олон улсын стандартад нийцсэн, чанартай сайн даатгалын гэрээ авч чадаж буй эсэхтээ үнэлэлт дүгнэлт хийх шаардлага гарч буйг нөхөрсөгөөр сануулах гэсэн юм.

Хэрэв та бүхэнд даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө туслалцаа хэрэг болж буй бол бидэнтэй дараах хаягуудаар холбогдоорой гэж хүсье.

ХОЛБОО БАРИХ

Ч.Жалбуу

Даатгалын брокер

Имэйл: jalbuu@coverhill.mn Утас: 80101990


М.Олдохбаяр

Даатгалын брокер

Имэйл: oldokhbayar@coverhill.mn Утас: 80113003