Хуваалцах

Цар тахлын улмаас УОК-оос тогтоосон Хатуу хөл хорионы үеэр буюу 2021.04.12 - 2021.04.25 -ны өдөр хүртэл дараах бараануудад гаалийн бүрдүүлэлт хийгдэхээр чиглэл хүргүүлээд байна. Үүнд: 

1. Түргэн муудах буюу хүнс, хүнсний бүтээгдэхүүн 

2. Эм эмнэлгийн бүтээгдэхүүн 

3. Нефтийн бүтээгдэхүүн 

4. ТИР горимтой авто тээврийн хэрэгслээр ирсэн ачаа 

5. Төмөр зам болон авто тээврээр ирсэн ААН-үүдийн яаралтай ачаанууд. 

Иймд ачаа олголтыг Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудад дээрх чиглэлийн дагуу олгож, ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.