Хуваалцах

БНХАУ-н Синьган (Xingang) боомтоос хөдлөх ачаа тээврийн чингэлгүүд хойшилж, замналын нийт хугацаа удааширч байгаатай холбоотойгоор дараах тодруулгыг харилцагч нартаа илгээж байна.

Хятадын Төмөр Замын Корпорациас хөрш орнуудын хилийн нөхцөл байдал, ачаа тээврийн хэрэгцээ шаардлага, тоо хэмжээ зэрэг хүчин зүйлсийг харгалзан, улс орнуудтай зөвшилцөн сард 3 удаа Хятад дахь тээвэр зуучийн байгууллагуудад вагон хангалтыг хуваарилж байна. Цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал зарим улс оронд тогтворжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг аажмаар сэргэж буй бөгөөд БНХАУ-ын төмөр замаар сар бүр илүү олон тооны бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэж байна. Ялангуяа Хятад-Европ чиглэлийн транзит ачааны экспортын хэмжээ эрс нэмэгдэн Хятадын хилийн өртөөнүүд дээр их хэмжээний түгжрэл үүсэж сар бүр вагон хангалтын төлөвлөсөн хэрэгцээг хангаж чадахгүй болох нөхцөл байдал тулгараад байна. Ойрын саруудад, сар бүрийн сүүлийн 10 хоногт вагон хангалт тааруу байгаа бөгөөд энэ байдал удаан хугацаанд сайжрахгүй байж магадгүй юм. 

Одоогийн байдлаар Синьган боомтоос 1600 гаруй захиалгат ачаа тээврийн чингэлэг хөдлөхөөр хүлээгдэж байна хэмээн Хятад дахь түншүүдийн талаас бидэнд мэдэгдсэн байдалтай байна. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа ч бид өөрсдийн найдвартай түншүүдийн системээр дамжуулан, таны ачааг шуурхайлахын тулд үргэлж хичээн ажиллах болно.