Хуваалцах

ОХУ-д жил бүр зохион байгууллагддаг Тээвэр, логистикийн болон технологийн компаниудын оролцдог хамгийн том үзэсгэлэн "TransRussia" нь энэ оны 4-р сарын 17-19-ний өдрүүдэд Москва хотноо зохион байгуулагдаж эхлээд байна.

Тус үзэсгэлэнд Монголын Тээвэр Зуучлагдчын Нэгдсэн Холбооны гишүүн байгууллагуудаас хамтран оролцож байгаа бөгөөд манай Эс Би Логистикс ХХК-ийн төлөөлөл мөн оролцож буй юм.

Үзэсгэлэнд оролцсоноор ОХУ болон Евразийн бүс нутгийн бусад орнуудад логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбогдон харилцаагаа өргөтгөж тээврийн үйлчилгээг илүү өргөн цар хүрээнд зохион байгуулах боломжтой болох юм.