Эс Би Логистикс ХХК
Улс хооронд тээвэр логистикийн салбарт ажиллаж, ихээхэн туршлага, чадавх хуримтлуулсан юм. Хуримтлуулсан туршлага, ажилтнуудын маань ур чадвар бол бидний үнэмлэхүй давуу тал, өрсөлдөхүйц онцгой ялгарал билээ.
Танд өгөх үнэ цэнэ
Таны ачааг хаана, ямар шатанд яваа, цаг хугацаандаа ирэх, очих эсэх, зардлын өөрчлөлт гарах үгүй гээд бүхий л төвшинд бид бүрэн хяналтдаа байлгаж, тухай бүр танд шуурхай мэдээлж, бизнесийн үр өгөөжийг тань өндөр байлгахад бүхнээ зориулах болно.
Олон улсын чанарын стандарт
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэсэн ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллагаар батламжлуулж, гэрчилгээ гардан авсан явдал юм.
Энэ нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тээвэр логистикийн шийдлийг санал болгож, тасралтгүй сайжруулж байдгийг маань нотлохоос гадна биднийг цаашдын амжилтанд хөтлөх бас нэгэн үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Үйлчлүүлэгч, хамтрагч байгууллагууддаа баярлалаа.
Хөгжлийн шугам
Эс Би Логистик ХХК
Үүсгэн байгуулагдав.
2001 он
Улс хооронд тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн.
Эс Би Транс ХХК
Үүсгэн байгуулав.
2009 он
Монголын Үндэсний авто тээврийн компани бөгөөд авто тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж болон эрдэс баялаг тээвэрлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Монгол Тээвэр Нэгдэл ХХК
Үүсгэн байгуулав.
2010 он
Үүсгэн байгуулагч, албан ёсны гишүүн бөгөөд энэхүү нэгдэл нь Монгол улсад хэрэгжиж буй бүхий л төслүүд, түүн дотор уул уурхайн, дэд бүтцийн салбарт шаардлагатай байгаа тээвэрлэлтийн хэрэгцээг хот хооронд болон орон нутаг, хил дамнуулан гүйцэтгэх тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгохын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж байна.
"Хасын хүлэгүүд"
Хамтран ажиллаж эхлэв.
2011 он
Эс Би Логистикс ХХК нь Хасын Хүлэгүүд багтай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Багийн спортыг дэмжигч байгууллага ба нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд залуучуудад сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд санаачилга гарган ажилладаг.
ISO 9001:2015
Олон улсын стандартыг нэвтрүүлэв.
2016 он
Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэсэн ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулалтын байгууллагаар батламжлуулж, гэрчилгээ гардан авсан явдал юм.
Монгол Тээвэр Нэгдэл Транзит ХХК
Үүсгэн байгуулав.
2022 он
Тээвэр логистикийн салбарт туршлагатай 20 компани нэгдэн үүсгэн байгуулсан. Одоогоор өөрийн эзэмшлийн Евро стандартын Volvo брэндийн 20 тээврийн хэрэгсэлтэй амжилттай ажиллаж байна.
Таны бизнест...
Тээвэрлэлт, ачаа бараа татан авалт, хүргэлт чухал үүрэгтэй бол бид таны эхний сонголт байж чадна.
- Тээвэр зууч, логистикийн бүх үйлчилгээг нэг цэгээс өгөх
- Импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хурдыг хамгийн богино байлгах
- Үйлчилгээний өртөг, зардлыг боломжит түвшинд хямд байлгах
- Үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтэд чин сэтгэлээсээ шуурхай, уян хандах
- Технологийн шинэчлэлүүдийг тухай бүрд нэвтрүүлэх нь бидний үндсэн зорилт, бидний чадвар юм.
Эс Би транс ххк
Монголын Үндэсний авто тээврийн компани болох “Эс Би Транс” ХХК нь 2009 онд авто тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж болон эрдэс баялаг тээвэрлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Мөн ГИТ буюу Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч бөгөөд Гаалийн хяналтад байгаа улс хооронд болон дотоодод дамжин өнгөрөх тээвэрлэлтийн ТИР зөвшөөрөлтэй.
Түүнчлэн...
“Эс Би Транс” ХХК нь “Монгол Тээвэр Нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч, албан ёсны гишүүн бөгөөд энэхүү нэгдэл нь Монгол улсад хэрэгжиж буй бүхий л төслүүд, түүн дотор уул уурхайн, дэд бүтцийн салбарт шаардлагатай байгаа тээвэрлэлтийн хэрэгцээг хот хооронд болон орон нутаг, хил дамнуулан гүйцэтгэх тээвэр логистикийн үндэсний өргөн сүлжээг бий болгохын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж байна.
Хот хооронд болон орон нутгийн тээвэр
Тоног төхөөрөмжийн тээвэр
Уул уурхайн эрдэс баялаг, түүхий эдийн тээвэр
Цогтцэций сум, Ханбогд сумд байршилтай
Нийт хөдлөх бүрэлдэхүүн
Боловсон хүчинтэй
Нийгмийн хариуцлагын хүрээнд
Эс Би Логистикс ХХК нь Хасын Хүлэгүүд багтай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Багийн спортыг дэмжигч байгууллага ба нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд залуучуудад сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд санаачилга гарган ажилладаг.
9 удаагийн аварга -🏆*9️⃣
Азийн орнуудийн тэмцээнд 🇲🇳➡️🌏:
- Зүүн Азийн Клубүүдийн Аварга 🏆
- BCL Asia-Азийн Аваргын Хүрэл медаль🥉
2025 он - Аварга🏆🥇✨
2024 он - Аварга🏆🥇✨
2022 он - Аварга🏆🥇✨
2018 он - Аварга🏆🥇✨
2017 он - Аварга🏆🥇✨
2014 он - Аварга🏆🥇✨
2010 он - Аварга🏆🥇✨
2009 он - Аварга🏆🥇✨
2008 он - Аварга🏆🥇✨
Хамтын aжиллагаа
Манай компани доорх байгууллагуудтай тогтвортой хамтран ажилладаг.
Гишүүнчлэл
Манай компани доорх байгууллагуудтай тогтвортой хамтран ажилладаг, идэвхтэй гишүүн компани.