SBL Logo
back
Танд хэрэгтэй

Мэдлэг түгээе

ИнкотермсАюултай ачаа
Олон улсын худалдааны нөхцлүүд

Инкотермс 2020

Олон улсын Худалдааны Танхимаас 1936 онд улс орнуудын хооронд худалдаа хийхэд гардаг зардал, эрсдэл, хариуцлагын талаар үл ойлголцол төрүүлэхгүйн тулд олон улсын худалдаанд түгээмэл хэрэглэдэг нөхцлүүдийг (INCOTERMS – International Commercial Terms) боловсруулан тэдгээрийг 1953, 1967, 1976, 1980, 2000, 2010 онд, хамгийн сүүлд 2020 онд шинэчилжээ.

incoterms
logistics
ИНКОТЕРМС - 11 нөхцөл

2 хэсэгт хуваагдана

2020 оны ИНКОТЕРМС нь 11 нөхцлийг журамлан дүрмэнд оруулж тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалж 2 хэсэгт хуваагдана.

01

Тээврийн бүх хэрэгсэл төрлүүд

02

Далай болон усан замын тээвэр

container yard

Ач холбогдол

01

Экспорлогч импортлогчид энэ стандарчилсан нөхцлүүдийг хэрэглэснээр хэн ямар хариуцлага хүлээх, хэн ямар зардал эрсдэлийг хариуцах нь тодорхой ойлгомжтой болно.

02

Эдгээр асуудлуудыг ойлгомжтойгоор стандарчилсан учир ямар нэгэн хуулийн маргаан гарах эрсдэл багасна.

1. БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАГДАХ НӨХЦЛҮҮД

(Ex Works) / Нэрлэсэн нийлүүлэх газрын нэрийг оруулах

  • Худалдагч (экспортлогч) ачаа барааг нэрлэсэн нийлүүлэх газар буюу өөрийн үйлдвэр, агуулахад худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд хүлээлгэн өгөх замаар нийлүүлэлтийг хийх
  • Нэрлэсэн нийлүүлэх газар нь худалдагчийн өөрийн эзэмшлийн байр байж болно, байр биш байж болно
  • Худалдагч нь ачаа барааг аливаа тээврийн хэрэгсэлд ачих үүрэггүй, мөн шаардлагатай тохиолдолд барааны экспортын бүрдүүлэлтийг хийх үүрэггүй.

(Delivered at Place) / Нэрлэсэн хүрэх/очих газрын нэрийг оруулах

Худалдагч (экспортлогч)

  • Худалдан авагч (импортлогч)-ийн мэдэлд ачаа барааг хүлээлгэн өгөх замаар
  • Ачааг буулгахад бэлэн байдалтай ирсэн тээврийн хэрэгслээс
  • Нэрлэсэн хүрэх газарт эсвэл
  • Нэрлэсэн хүрэх газрын дотор тохиролцсон аливаа цэгт нийлүүлж, эрсдлийг шилжүүлнэ.
  • Нэрлэсэн хүрэх газар эсвэл тэр газрын доторхи тохиролцсон цэгт ачаа барааг авчрахтай холбоотой бүх эрсдлийг худалдагч хариуцна.

2. ДАЛАЙН БОЛОН УСАН ЗАМЫН ТЭЭВЭРТ АШИГЛАГДАХ НӨХЦЛҮҮД

(Free Alongside Ship) / Нэрлэсэн нийлүүлэх боомтын нэрийг оруулах

  • Худалдагч (экспортлогч) барааг нэрлэсэн усан боомт дээр
  • Худалдан авагч (импортлогч)-ийн нэрлэсэн хөлөг онгоцны хажууд
  • Хашлага дагуу барааг байрлуулснаар
  • Эсвэл хүргэсэн барааг олж авах замаар худалдан авагчид ачаа барааны нийлүүлэлтийг хийнэ.
  • Хөлөг онгоцны хашлагын дагуу барааг тавьснаар барааны алдагдал, гэмтлийн эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжих ба тэр цэгээс хойшх бүх зардлыг худалдан авагч хариуцна.