SBL Logo
back
Танд хэрэгтэй

Мэдлэг түгээе

ИнкотермсАюултай ачаа
explosive_uxkcf0
Ангилал 1 - Тэсрэмтгий бодис болон материал Тэсэрч, дэлбэрэх бодис, материалууд. Жишээлбэл: динамит, гелигнит, нитропил, төрөл бүрийн тэсрэх бодис болон салют гэх мэт.

02-flammable_xtqfdr
Ангилал 2.1 - Шатамхай хий Агаар болон галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шатдаг хий. Жишээлбэл: шингэрүүлсэн шатдаг хий (LPG) болон ацетилын гэх мэт.

03-non-flammable-non-toxic-gas-2.2_hdur7f
Ангилал 2.2 - Шатамхай биш хоргүй хий Эдгээр хийнүүд нь агаар мандлын хүчилтөрөгчийг зайлуулдаг ба өндөр даралтад хадгалагддаг нь эдгээр бодис, материалын нэг нэмэлт аюул юм. Жишээлбэл: азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүчилтөрөгч гэх мэт.

04-toxic-gas-2.3_qmik7e
Ангилал 2.3 - Хортой хий Амьсгалсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй хий. Жишээлбэл: хлор, аммиакийн хий гэх мэт.

05-flammable-liquid-3_twonvc
Ангилал 3 - Шатамхай шингэн Агаар дахь уур нь галын эх үүсвэртэй хүрэлцэх үед шаталт явагддаг шингэнүүд. Жишээлбэл: бензин, бензол, ацетон, керосин, метил этил кетон гэх мэт.

06-flammable-solid-4.1_swiruz
Ангилал 4.1 - Шатамхай хатуу бодис, өөрөө урвалд ордог бодис, полимерждэг бодис, мэдрэмтгий хатуу тэсрэх бодис Шатах хэмжээний хангалттай уурыг ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: хүхэр, нүүрстөрөгч, улаан фосфор гэх мэт.

07-spontaneously-combustible-4.2_znl2mj
Ангилал 4.2 - Өөрөө аяндаа шатаж болзошгүй бодис Галын эх үүсвэр болон дулааны нөлөөгүйгээр шатах боломжтой материалууд. Жишээлбэл: хөнгөн цагааны алкилууд, цагаан фосфор гэх мэт.

08-dangerous-when-wet-4.3_l5kzeg
Ангилал 4.3 - Устай харилцан үйлчлэлцэж шатамхай хий ялгаруулдаг бодис Устай харилцан үйлчилж хортой эсвэл шатамхай хий ялгаруулдаг бодис, материалууд. Жишээлбэл: натри, цайрын тоос, кальцийн карбид, цайрын фосфат гэх мэт.

09-oxidizer-5.1_jpdjtr
Ангилал 5.1 - Исэлдүүлэгч бодис Хүчилтөрөгчийг ялгаруулж, галын эрчим болон хурдыг нэмэгдүүлэх бодис, материалууд. Жишээлбэл: натрийн нитрат, калийн хлорат, аммиакийн нитрат болон кальцийн гипохлорит гэх мэт.

10-organic-peroxides-5.2_d0uipx
Ангилал 5.2 - Органик хэт исэл Органик хэт ислүүд нь аяндаа хурдсан экзотермийн задралд ордог, дулаанд тогтворгүй бодис буюу хольц юм. Эдгээр материалууд нь тогтворгүй бөгөөд хөргөгчид хадгална. Жишээлбэл: метил этил кетоны хэт исэл гэх мэт.

11-poison-6.1_ahbmcf
Ангилал 6.1 - Хортой бодис Залгих, амьсгалах, арьсанд хүрэлцсэн тохиолдолд гэмтэл эсвэл үхэлд хүргэх бодис. Жишээлбэл: цианид.

12-6.2_ehdspg
Ангилал 6.2 - Халдварт бодис Жишээлбэл: вирус, бактери болон бусад эмгэг төрүүлэгчдийг агуулсан хог хаягдал гэх мэт.

13-radioactive-7_y1filk
Ангилал 7 - Цацраг идэвхт бодис Эдгээр материалуудаас ялгарсан ионжуулагч цацраг нь биед нөлөөлж, бодисын солилцооны үйл ажиллагаанд саад учруулдаг. Жишээлбэл: уран, плутони, стронци гэх мэт.

14-corrosive-material-8_wxlbrg
Ангилал 8 - Идэмхий бодис Арьсанд хүрэлцэх үед ноцтой гэмтэлд хүргэх, уураар нь амьсгалсан үед амьсгалын замыг гэмтээх бодисууд. Жишээлбэл: давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил, идэмхий натри гэх мэт.

15-miscellaneous-lithium-battery-9_pyuf1t
Ангилал 9 - Бусад аюултай бодис болон материал Тухайн бодис, материалуудын аюул нь ихэвчлэн бусдаас өвөрмөц байдаг. Жишээлбэл: хуурай мөс, асбестууд, халуун битум, хайлмаг хөнгөн цагаан гэх мэт.