🚉 Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ - 08.14
Сайн байцгаана уу!🌞
🛤️ 8-р сарын 1-нээс 11-ний өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 13 галт тэрэг гарсан байна.
🚈 Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 500TEU буюу 250 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
🚛 Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарахаар хүлээгдэж буй 150 орчим чингэлэг байна.
🚇 Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-15 хонож гарч байгаа бол тус боомтоос ➡️ Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 4-6 хоногт тээвэрлэгдэж байна. Замын-Үүдээс ➡️ Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байна.
🛃 Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 908 чингэлэг байгаагаас: Ачаатай: 657, Хоосон: 251 чингэлэг байна.
Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
#FMFFWeekly #LogisticsNews
#SBL #SeeBeyondLimits
#LogisticsProvider 🇲🇳🚂🚚🚢✈️