“Монгол-Хятадын Экспо 2025” тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
2015 оноос эхлэн хоёр жил тутамд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод уламжлалт “Монгол-Хятадын Экспо” 5 дах удаагаа зохион байгуулагдаж байна.
Тус Экспог
• БНХАУ-ын Худалдааны Яам
• Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
• Монгол Улсын Жижиг, Дунд Үйлдвэрийн Газар
• ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газар
• БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар
• ӨМӨЗО-ы Худалдааны Танхим
• ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын Засгийн Газар
• Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулдаг бөгөөд Логистикийн түнш байгууллагаар манай хамт олон ажилладаг билээ. Монголын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн хийсэн бүтээгдэхүүнүүд маань цаг хугацаандаа бүрэн бүтэн амжиж очсонд бид бүгд баяртай байна.
Та бүхэндээ амжилт хүсье.