SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдал 2026-5 дах 7 хоног

Tianjin Port Situation – 5th Week 2026

1-р сарын 01-ээс 26-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 13 галт тэрэг замд явж байна.

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-14 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 10-20 хоногт тээвэрлэгдэж байна. Замын-Үүдээс ➡️ Улаанбаатар чиглэлд 5-10 хоногт тээвэрлэгдэж байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1020TEU буюу 510 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 768 чингэлэг байгаагаас: Ачаатай-391, Хоосон-377 чингэлэг байна.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

2026.01.29