Тяньжин боомтын нөхцөл байдал
3-р сарын 01–16-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 24 галт тэрэг хөдөлсөн байна.
Дундаж хугацаа
▪️ Тяньжин дээрх чингэлгүүдийн гарах хугацаа: 4-8 хоног
▪️ Тяньжин ➡️ Эрээн / Замын-Үүд чиглэлд: 4–7 хоног
▪️ Замын-Үүд ➡️ Улаанбаатар чиглэлд: 4–7 хоног
Одоогийн үлдэгдэл
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар 2200 TEU (ойролцоогоор 1100 чингэлэг) хүлээгдэж байна.
Хормузын хоолойн дайны улмаас Хятадын бензин, шатахуун 3-р сарын 6-наас нийлүүлэлтийн доголдолд орсон байна. Үүний нөлөөгөөр тээврийн зардал нэмэгдэж Синганаас Эрээн хүртэлх ачааны машин тутамд үнэ 500 юань өссөн байна.
3-р сарын сүүлчээр ачааны машины тээврийн үнэ дахин өөрчлөгдөх магадлалтай байна. Ираны дайны дараа ихэнх далайн тээвэрлэгчид Улаан тэнгисийн замаар дамжин өнгөрөх бүх ачааг Сайн Найдварын Хошуу/Cape of Good Hope/ -аар дамжуулах болсноор тээвэрлэлтийн хугацаа Европ- Ази чиглэлд 12-15 хоногоор нэмэгдэх юм.
Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
