SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдал

Port of Tianjin

3-р сарын 01–22-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 36 галт тэрэг хөдөлсөн байна. Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 500 чингэлэг тээвэрлэгдсэн байна

Дундаж хугацаа

▪️ Тяньжин дээрх чингэлгүүдийн гарах хугацаа: 4-8 хоног

▪️ Тяньжин ➡️ Эрээн / Замын-Үүд чиглэлд: 4–7 хоног

▪️ Замын-Үүд ➡️ Улаанбаатар чиглэлд: 4–7 хоног

Одоогийн үлдэгдэл

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар 2300 TEU (ойролцоогоор 1150 чингэлэг) хүлээгдэж байна.

Сүүлийн өдрүүдэд Iran болон Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын далайн тээврийн зардалд өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Ялангуяа усан онгоцны түлшний үнэ (BAF – Bunker Adjustment Factor) нэмэгдэх хандлагатай байна.