SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдал

Тяньжин боомтын нөхцөл байдал

3-р сарын 01–29-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 48 галт тэрэг хөдөлсөн байна.

Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 600 чингэлэг тээвэрлэгдсэн байна. Чингэлгүүд Тяньжинд ирээд 15 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног зарцуулагдаж байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас:

Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна. 3-р сарын 22-ноос эхлэн далайн тээврийн үнэ нэмэгдсэн бөгөөд үүнд Ази–Европ болон бусад чиглэлүүдийн тарифт болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан болно.

3-р сарын 28-ны өглөө эрт Оман улсын Салала боомтод дроны халдлага болж, улмаар дэлбэрэлт, гал гарсан ноцтой аюулгүй байдлын хэрэг гарсан.

Тус боомт нь Ойрхи Дорнод–Улаан тэнгисийн бүсийн томоохон контейнер төв боомтуудын нэг юм. Уг үйл явдлын дараа Maersk компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Салала боомт дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн.