SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдал

Tinajin port 2026.04.16

4-р сарын 01–12-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 21 галт тэрэг хөдөлсөн байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 2600TEU буюу 1300 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна.

Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 200 чингэлэг тээвэрлэгдсэн байна.

Чингэлгүүд Тяньжинд ирээд 20-25 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.

Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 712 чингэлэг байгаагаас: Ачаатай-397, Хоосон-315 чингэлэг байна.

Зүүн Өмнөд Азийн томоохон боомтуудад түгжрэл үүсээд байна. Үүний улмаас: Дамжин өнгөрөх цэгүүд дээр их хэмжээний ачаа саатаж, усан онгоцны хуваарьт ноцтой саатал үүсэж байна.

Шатахууны үнийн өсөлт нь тээврийн салбарын үйл ажиллагааны зардлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэгчид тарифын нэмэгдэл болон яаралтай түлшний нэмэлт хураамжийг олон чиглэлд нэвтрүүлж эхэлжээ.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо