Тяньжин боомтын нөхцөл байдал
4-р сарын 01–19-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 34 галт тэрэг хөдөлсөн байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3100TEU буюу 1550 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна.
Чингэлгүүд Тяньжинд ирээд 20-25 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 832 чингэлэг байгаагаас: Ачаатай-568, Хоосон-264 чингэлэг байна.
Улаан тэнгисийн хямрал үргэлжилж байгаа бөгөөд тээврийн компаниуд Африкаар тойрон явж байна. Үүний улмаас Ази-Европ чиглэлийн зардал 50% -иар өссөн байна.
Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
