Тяньжин боомтын нөхцөл байдал
5-р сарын 01–24-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 39 галт тэрэг хөдөлсөн байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3400TEU буюу 1700 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна.
Чингэлгүүд Тяньжинд ирээд 21-28 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 7-10 хоног нэмэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 847 чингэлэг байгаагаас: Ачаатай-610, Хоосон-237 чингэлэг байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 847 чингэлэг байгаагаас: Ачаатай-610, Хоосон-237 чингэлэг байна. Гаалийн байгууллагуудын баярын амралт 5 дугаар сарын 27-ноос эхэлнэ. Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази (SEA), Өмнөд Ази болон Хойд Африкийн бүс нутгууд баярын амралтад шилжих тул ачаа тээврийн бүрдүүлэлт түр зогсох эсвэл үлэмж хэмжээгээр саатах төлөвтэй байна. Хятадын аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтаар баригдах, Монгол Улсын Чойр болон Замын-Үүд чиглэлийн 435 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажил албан ёсоор эхэлж, шав тавилаа. 5/31, 6/1-ны өдрүүдэд Замын Үүд дэх Авто тээврийн хилийн боомт амарна. Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
2026.5.28
