Тяньжин боомтын нөхцөл байдал
5-р сарын 01–4-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 7 галт тэрэг хөдөлсөн байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 3600TEU буюу 1800 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна.
Чингэлгүүд Тяньжинд ирээд 21-28 хоног хүлээгдэж, Замын-Үүд хүртэл тээвэрлэхэд нэмэлт 5 хоног нэмэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 749 чингэлэг байгаагаас: Ачаатай-485, Хоосон-254 чингэлэг байна.
Улаан тэнгисийн хямрал үргэлжилсээр байна: Тээврийн компаниуд маршрутаа (Cape of Good Hope) руу бүрэн чиглүүлж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан Ази-Европын тээврийн зардал 50%-иар өсжээ. Анх 25-30 хоног байсан стандарт тээвэрлэлтийн хугацаа одоо 35-40 хоног буюу түүнээс ч илүү хугацаагаар сунгагдаад байна.
Монгол Улсын Шадар сайд 5 дугаар сарын 2-ны өдөр Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Шадар сайд "экспортод чиглэсэн үйлдвэрлэл"-ийн зарчмыг онцлон тэмдэглэв. Монголын тал дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хангалтгүй байгаа салбаруудад буюу "барилгын материал", "сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж", "хүнсний боловсруулах үйлдвэр", болон "эмийн үйлдвэрлэл"-ийн чиглэлээр хамтран ажиллахыг дэмжиж, нээлттэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
2026.5.6
