SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ

55

2026 оны 6-р сарын 8–15-нд Тяньжинаас Эрээн/Замын-Үүд чиглэлд 12 блок галт тэрэг хөдөлж, ойролцоогоор 840 чингэлэг авто тээврээр Эрээн боомт руу тээвэрлэгдсэн байна. Тяньжинд одоогоор Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж буй 4,000 TEU (2,000 гаруй чингэлэг) хуримтлагдсан бөгөөд галт тэргэнд ачигдах дундаж хүлээлгийн хугацаа 30–35 хоног болсон тул харилцагчид тээвэрлэлтийн төлөвлөгөө, хүргэлтийн хугацаандаа зохих зохицуулалт хийхийг зөвлөж байна.

Улаанбаатарын гаалийн 6 хяналтын талбайд нийт 855 чингэлэг (Ачаатай–433, Хоосон–422) байна.

Эрээн/Замын-Үүдийн хил дээр вагон хуримтрал, Шинган дахь хүлээлгийн хугацаа уртассантай холбоотойгоор Наадмын баярын өмнө ачаагаа авахыг хүссэн импортлогчид авто тээвэр рүү шилжиж эхэлсэн нь:

Ачааны машины эрэлт огцом өсөх Тээврийн хэрэгслийн хомсдол үүсэх Авто тээврийн хугацаа уртсах Тариф өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд авто тээврийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

#FMFFWeekly

#logisticsnews

7011-3808 (1)

sales@sbl.mn

https://sbl.mn/

#SBL #SeeBeyondLimits #LogisticsProvider

Бусад мэдээ

88
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээ