Тяньжин боомтын нөхцөл байдал
Тяньжин – Эрээн / Замын-Үүд чиглэлийн тээвэрлэлтийн мэдээлэл
1-р сарын 01–31 Тяньжин боомтоос Эрээн / Замын-Үүд чиглэлд нийт 42 галт тэрэг хөдөлсөн байна.
Тяньжин боомт дээрх чингэлгүүдийн гарах хугацаа: 7–14 хоног
Тяньжин – Эрээн / Замын-Үүд чиглэлд: 10–20 хоног
Замын-Үүд – Улаанбаатар чиглэлд: 5–10 хоног
Одоогийн үлдэгдэл Тяньжин төмөр замын өртөөнд Монгол Улс руу илгээхээр 1000 TEU (ойролцоогоор 500 чингэлэг) хүлээгдэж байна.
Вагон хангалт хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Замын-Үүд болон Эрээн өртөөнд ирсэн чингэлгүүд Улаанбаатар чиглэлд ачигдахаар 10 хүртэлх хоног хүлээгдэж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд Замын-Үүд Авто замын боомт нь 2-р сарын 21–23-ны өдрүүдэд ажиллахгүй. Замын-Үүд төмөр замын боомт нь олон улсын галт тэрэгний батлагдсан цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
2026.02.03
