SBL Logo

Тяньжин боомтын нөхцөл байдал 2026-3 дах 7 хоног

Тяньжин боомтын нөхцөл байдал  2026-2 дах 7 хоног

Сайн байцгаана уу!

1-р сарын 01-ээс 12-ны өдрийн хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 12 галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-14 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 10-20 хоногт тээвэрлэгдэж байна. Замын-Үүдээс ➡️ Улаанбаатар чиглэлд 5-10 хоногт тээвэрлэгдэж байна.

Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1300TEU буюу 650 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Замын үүдэд ачаа бөөгнөрсөн тул 7-11 хооронд тянжинаас түр зогсолт хийсэн бөгөөд 12-ноос хэвийн тээвэрлэж эхэллээ.

Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар нийт 250 чингэлэг тээвэрлэгдсэн байна. Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 997 чингэлэг байгаагаас: Ачаатай-584, Хоосон-413 чингэлэг байна.