Тяньжин боомтын нөхцөл байдал 2026-2 дах 7 хоног
Сайн байцгаана уу!
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1000TEU буюу 500 орчим чингэлгийн үлдэгдэлтэй байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 7-14 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 7-14 хоногт тээвэрлэгдэж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 5-10 хоногт тээвэрлэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 908 чингэлэг байгаагаас: Ачаатай-594, Хоосон-314 чингэлэг байна.
Замын-Үүдэд вагон хангалт муу байгаатай холбоотойгоор ачааны тээвэрлэлт удааширсаар байна.
Эх сурвалж: Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо
☎️ 7011-3808 (1)
#SBL #SeeBeyondLimits #LogisticsProvider
