Ирсэн / Ачигдсан
XG: 2017.02.01 / XG: 2017.02.01
Ирсэн / Гарсан
2017.02.01 / 2017.02.01
Хүрсэн / Хүрэх газар
2017.02.01 / 2017.02.01
Олон улсын тээвэр логистикийн Эс Би Логистикс ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан. Бид Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас олгодог Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий төмөр замын тээвэр зуучлалын гэрчилгээтэй, MТЗНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, FIATA болон МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага юм.
2017 онд ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Эс Би Логистикс ХХК
Манай компани нь жил бүр олон улсад зохиогддог хурал, үзэсгэлэнд тасралтгүй оролцдог. Эдгээр дэлхийн хэмжээний хурал, үзэсгэлэнд тив тивийн шилдэг тээвэр зуучлагч компаниуд, тээвэр зуучийн холбоодууд болон тээвэр логистикийн бусад холбогдох байгууллагууд оролцдог бөгөөд үүнд оролцсоноор компаниудад өөрийн логистикийн сүлжээ, гадаад харилцааг тэлж, харилцагч хамтрагчдынхаа тоог нэмэх боломж олгодог өндөр ач холбогдолтой.
Ингэснээр үйлчлүүлэгч таны ачааг дэлхийн хаанаас ч түргэн шуурхай, найдвартай зохион байгуулах бас нэгэн үндэс суурь болдог.
Энэ хугацаанд манай хамт олон зах зээлийн хамгийн ашигтай ойр байрлалд тээврийн логистиксийн цогц, нэг цэгийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэх болсон төдийгүй, гадаад харилцааны асуудлыг тэргүүлэх чиглэлд тавин ажилласны үр дүнд импорт, экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хурдыг хамгийн боломжит богино хугацаанд, хямд өртгөөр зохион байгуулж өдгөө салбартаа тэргүүлэх зэрэглэлийн компани болж чадсан билээ.
MТЗНХ болон бусад холбогдох байгууллагуудын гаргасан судалгаагаар Олон улсын тээвэр зуучлалын Эс Би Логистикс ХХК нь салбартаа тэргүүлж буй ТОП аж ахуйн нэгжээр тогтвортой байнга шалгарч байдаг нь биднийг илтгэх гол үзүүлэлт бөгөөд энэхүү тэргүүллийг бий болгоход үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ухамсарласан, туршлагатай, идэвхтэй, сэтгэл санаагаа бүрэн дайчилж ажилладаг, найрсаг уур амьсгалтай нийт багийн хамт олны маань чармайлт, нөгөө талаас олон жилийн туршид бидэнтэй хамт байж бидний үйлчилгээнд үргэлж итгэж ирсэн харилцагч, үйлчлүүлэгчдийн маань хичээл зүтгэл ихээхэн нөлөөтэй юм.
Эс Би Логистикс ХХК нь далайн тээвэрлэгчид, Монгол, Орос, Хятад улсын төмөр замын байгууллагуудтай шууд болон агентын сүлжээгээр дамжуулан хамтран ажиллаж байна.
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Зам, тээврийн хөгжлийн яам
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
ТӨМӨР ЗАМЫН ГАЗАР
Манай компаниар үйлчлүүлж буй байнгын үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нь манай компаний үйл ажилагааны тогтвортой байдал болон олон жилийн ажлын туршлагатай баг хамт олон бүрдэн ажиллаж байгаатай холбоотой юм.
олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо
ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ
МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
МЭРГЭЖЛИЙН
САГСАН БӨМБӨГИЙН БАГ
Эс Би Логистикс ХХК нь спортыг дэмжигч байгууллага ба нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхэд залуучуудад сагсан бөмбөгийн спортыг сурталчилах, Монгол Улсын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмэр оруулах үйлсэд санаачлага гарган ажиллаж байна.
Энэ үйлсийн эхлэл болгон анх 2010 онд “Cass SBL” нэртэй сонирхогчдын сагсан бөмбөгийн багийг үүсгэн байгуулж тус баг нь 2 жил дараалан Спрайт лигт шөвгийн 4-т шалгарч амжилттай өрсөлдсөн.
2011 онд “Cass SBL” баг Пепси Хөгжлийн Лигт 2-р байр эзэлж 2012 Пепси дээд лигт дэвшин тоглох эрх авсан ба тухайн жилдээ амжилттай тоглосон.
2013 онд ХАС Банкны Хасын Хүлэгүүд багтай нэгдэж SBL Хасын Хүлэгүүд нэртэйгээр Үндэсний Супер Лигийн мөнгөн медал хүртсэн. Тухайн жилдээ SBL Хасын Хүлэгүүд нэртэй сагсан бөмбөгийн клубыг үүсгэн байгуулсан.
2014 онд МҮСБХ-ны Үндэсний Супер Лигийн аварга багаар шалгарсан. 2015, 2016 онуудад баг маань 2 болон 3-р байр эзэлсэн амжилттайгаар Лигийн тэмцээнээ дуусгасан. 2017 онд МСБХ-ны "Ниссан" Дээд Лигийн аварга багаар шалгараад байна.
2018 онд МСБХ-ны Дээд Лигийн аварга багаар дахин шалгарлаа. Ингэснээр багийн түүхэн дэх 6 дахь аваргын цомын эзэд болсон.
МСБХ-ны Нэгдсэн Дээд Лигийн тэмцээн зохион байгуулагдаж эхлэснээс хойш "Үндэсний Дээд Лиг"-ийн 2022, 2024 онуудад Аварга болж багийн түүхэн дэх 8 дахь цомоо өргөлөө.
Энэхүү баг нь сагсан бөмбөгөөр дамжуулан олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг ба цаашид илүү өргөн цар хүрээнд ажиллах төлөвлөгөөтэй байна.
Бид олон улсын болон дотоодын барилга, уул уурхайн болон бусад бүх салбарын томоохон төслүүдийн тээврийг зохион байгуулж байсан туршлагатай.
2022 |
МОНГОЛ ТЭЭВЭР НЭГДЭЛ ТРАНЗИТ ХХК - ХЭМИЙН ГОРИМТОЙ АЧАА ТЭЭВЭР |
MSM Групп ХХК - Mercedes-Benz |
2020 |
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн тээвэр |
2018 |
Трансвест Монголиа ХХК 2018 оноос хойш |
2017 |
ТИР-тэй том оврын автомашинаар төслийн тээвэр тогтмол хийдэг. |
Эс Би Транс ХХК нь Оюу-Толгой ХХК-ийн хангамжийн тээврийг хот хооронд болон зэсийн баяжмалын экспортын тээврийг хил дамнуулан зохион байгуулж байна. |
2016 |
Моннис Групп |
Автомашины задгай Monnis Group, 2016 тээвэр, 2016 оноос хойш |
Эс Би Транс ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл суманд “Алтайн Хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулсан. |
2015 |
Магна Тайрис |
Тоног төхөөрөмжийн тээвэр |
2012 |
“Сайффейлд” ХХК-ийн Эмбасси Резидэнс барилга |
2011 |
Эс Би Транс ХХК нь 2011 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний тээвэрлэлтийг хил дамнуулан гүйцэтгэж байна. |
2010 |
KAT-ын тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн төсөл, 2010 оноос хойш, Япон, “Вагнер Ази” ХХК |
Хьюндай автомашины тээвэрлэлтийн төсөл, 2010 оноос хойш, Солонгос, “Монгол Хьюндай Автоматив” ХХК |
Пепси ундааны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн төсөл, Жи Эн Бевержис ХХК |
2009 |
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” төсөл, Бодь Групп, NAP LLC, АНУ, Испани, Япон, БНСУ, БНХАУ |
2007 |
“Голомт Хотхон” төсөл |
Уул уурхайн тоног төхөөрөмж тээвэрлэлтийн төсөл, Алтайн Хүдэр ХХК, 2007 оноос хойш |
2004 |
“Royal castle” төсөл, Сөүл Групп, БНСУ |
2003 |
“Бодь Цамхаг” төсөл, Бодь Пропертийз |