Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэнд гол үүрэгтэй хямд тээвэр юм. Далайд гарцгүй Монгол орны хувьд хөрш орнуудын далайн гарцуудыг ашиглан таны импорт, экспортын тээвэрлэлтийг Монгол улс руу оруулах хамгийн тохиромжтой усан боомт болох БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Находка, Восточный, АНУ-ийн зүүн, баруун эргүүд, Европын улс орнууд, Япон, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн боомтуудаар дамжуулан зохион байгуулж байна.